Дорнод аймгийн АН-ын хороо УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 14:49:11

Дорнод аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж УИХ-д нэр дэвшигчдээ тодрууллаа. Намын хорооны гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн, Зам тээврийн яамны сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн асан, бригадын генерал Д.Энхбаатар нарыг энэ сонгуульд сойхоор шийдлээ.

АН аймгийн намын хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр Д.Энхбаатар, М.Зоригт, С.Билигсайхан нарын гурван хүнийг өрсөлдүүлсэн юм. 

Энэ жилийн УИХ-ын сонгуулиар Дорнод аймагт хоёр мандат ногдож байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ