Сүхбаатар аймаг 43 хоногийн махны нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-16 16:56:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Сүхбаатар аймаг 11 дүгээр сарын 16-ны байдлаар махны 43 хоногийн нөөцтэй байна. Сүүлийн өдрүүдэд мах бэлтгэх явц нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор найман сумын хэмжээнд нийт 731,4 тонн махыг бэлтгээд байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Тодруулбал, Онгон, Дарьганга, Түмэнцогт, Асгат, Халзан сумдаас бусад сумдад хангалттай хэмжээгээр махыг бэлтгэн нөөцөлжээ.

Харин бусад гол нэрийн хүнсий бүтээгдэхүүний тухайд гурил 30, төмс хүнсний ногоо 4-5, будаа 18, ургамлын тос 100 хоногийн нөөцтэй байна гэлээ. 

Холбоотой мэдээ