Бусад аймаг, хотод байгаа Хөвсгөл аймгийн иргэдийн судалгааг хийж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-11-16 20:09:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 41-р хуралдаанаар бусад аймаг, хотод хөл хорионд орсон иргэдийн бүртгэл судалгааг гаргахаар болсон байна.

Хувийн болон албаны ажлын шалтгаанаар бусад аймаг хотуудад хөл хорионд орсон иргэд орон нутагтаа ирэх хүсэлтээ аймгийн Онцгой комисст ирүүлсээр байгаа гэнэ. Иймээс орон нутгийн иргэдийнхээ нэгтгэсэн судалгаа мэдээллийг гаргаж байж Улсын онцгой комисст хүсэлтийг хүргүүлж тодорхой заавар чиглэлийн дагуу татан авахаар төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболд хэлж байлаа. Иргэд Хөвсгөл аймгийн Шуурхай штабын 7038-3334 утсаар холбогдон бүртгүүлэх ажээ. 

 

Холбоотой мэдээ