Дархан-Уул аймгийн сэжигтэй тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-17 14:49:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссоос мэдээлсэн сэжигтэй тохиолдлыг Улаанбаатар хотын ХӨСҮТ-д шинжлүүлэхээр урд шөнө авч явсан. Эхний шинжилгээгээр эерэг гарсан тул ийнхүү нарийвчилсан шинжилгээ хийх шаардлага бий болсон аж. Тэгвэл уг шинжилгээ батлагдсан талаар Улсын комиссоос мэдээллээ. Төмөр зам дагасан халдвар гэж Улсын онцгой комисс үзэж байна. Яг одоогоор 1, 2 болон дам хавьтлуудыг судлан тогтоох ажил хийж байна. Иргэд та бүхэндээ энэ хатуу хөл хорионы үед тавьж буй шаардлагуудыг биелүүлж гэр орондоо тайван байхыг уриалж байна.

Дархан хотод тэг зогсолт хийсэн хэвээр байна. Удахгүй ямар хариу арга хэмжээ авах талаар аймгийн Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана.

Холбоотой мэдээ