Эмийн сангууд ээлжээр шөнийн 02 цаг хүртэл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-18 18:24:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон өдрүүдэд Арвайхээр сумын эмийн сангууд хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж эхэллээ.

Өдөрт нэг эмийн сан шөнийн 02:00 цаг хүртэл ажиллах бөгөөд үүнээс хойш эм авах тохиолдолд эмийн сангуудын утсаар холбогдож зохицуулалтыг хийж байна. Өнөөдрийн хувьд “Виктория центр” төвийн нэг давхарт байрлах эмийн сан шөнийн 02 цаг хүртэл ажиллах юм. Тус эмийн сантай холбогдох утас 95893536. Маргааш "Ауро ундрах", 20-нд "Эм гоо", 21-нд "Эм импекс" эмийн сангууд ээлж дараагаар шөнийн 02:00 цаг хүртэл ажиллана.

Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангууд нэг удаагийн амны хаалтны татан авалт хийж, 10 мянга гаруй амны хаалтны нөөцтэй болсон байна. Зарим эмийн санд амны хаалтыг 250-300 төгрөгөөр худалдаж байгаа аж. 

Холбоотой мэдээ