“Хүнсний богц” аяныг эхлүүллээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-11-19 00:00:56

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Хүнсний богц” аян хэрэгжиж эхэллээ. Цар тахлын үеийн хөл хорионы хугацааг даван туулахад дэмжлэг болгох үүднээс хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй ам бүл олон, олон хүүхэдтэй өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХҮГ-аас энэхүү аяныг санаачлан олон нийтэд нэгдэхийг уриалж байна.

Хүнсний дэлгүүрүүд “Хүнсний богц” булан гаргаснаар үйлчлүүлэгчид худалдан авалт хийгээд гарахдаа өөрийн боломжоор хүнс үлдээх юм. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг болон бусад аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Хүнсний богц"-ыг тодорхой хугацаанд цэнэглэх боломжтой. Аяныг дэмжиж буй иргэд заавал биеэр очихгүйгээр аль нэг дэлгүүрт мөнгөн шилжүүлэг хийж “Хүнсний богц"-д өөрийн өмнөөс хүнс тавиулах зэргээр хүнсний дутагдалд орж болзошгүй өрхөд дэмжлэг үзүүлж болно. Хүнд хэцүү үеийг эв нэгдэлтэйгээр даван туулахыг аймгийн иргэдэд уриаллаа.

Холбоотой мэдээ