Зуунмод суманд хонины махыг хямд худалдаалж эхэллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-11-19 10:51:33

Төв /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Төв аймгийн  Онцгой комиссын шийдвэрээр Зуунмод суманд хонины мах хямд худалдаалж эхэллээ.

Тодруулбал аймгийн Онцгой комиссоос иргэдийн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, махны үнийг тогтвортой байлгах зорилгоор чанар, аюулгүй байдлын баталгаа хангасан сав баглаа боодол бүхий хямд үнэтэй махыг борлуулалтад гаргаж эхэлсэн бөгөөд Зуунмод сумын 6 багийн 9 дэлгүүрт хонины мах кг-6500 төгрөгөөр худалдаалж байна. Баг тус бүрт байрлаж байгаа дэлгүүрүүдийн хаяг: Иймд иргэд өөрт ойр байрлах хүнсний дэлгүүрээс хямд үнэтэй хонины мах худалдан авах боломж бүрдэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ