Электрон камераар 218 зөрчил илрүүлж хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-20 18:41:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед такси үйлчилгээ эрхлэн хууль тогтоомжийг зөрчин ажилласан 218 зөрчлийг электрон камераар илрүүлж хариуцлага тооцжээ.

Мөрөн сумын хэмжээнд 186 хяналтын камераар хянах электрон эргүүлийг ажиллуулж байна. Мөн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж  төрийн болон төрийн бус байгууллага,  худалдаа үйлчилгээний төвүүдийг хамарсан 200 гаруй хяналтын камертай газруудтай хамтран ажиллаж гарч буй зөрчлийг шуурхай илрүүлж байгаа гэнэ.  

Ялангуяа алслагдсан багт амьдардаг иргэд  такси үйлчилгээ эрхлэх зөрчил дутагдал гаргасан байна. Мөрөн сумын аль ч цэгээс камерын электрон эргүүлд маш тод харагддаг учраас иргэдийг зөрчил дутагдал гаргахгүй, гэрээсээ гарахгүй байхыг  Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн хошууч О.Мөнхсайхан анхаарууллаа.


Холбоотой мэдээ