"Машид хүнс" ХХК эрүүл мэндийг дэмжих шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-23 14:51:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Хатан хармаг" кластер хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд дахин шинэ бүтээгдэхүүн худалдаанд гараад байна. 

Өмнөговь аймгийн иргэн Б.Баярчимэг "Амин хэлхээ" байгаль хамгаалах санг байгуулан ажиллаж улмаар говийн хармаг жимсийг судлан түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Үүнийгээ улсын хэмжээний кластер хөтөлбөр болгон хэрэгжүүлж эхэлсэн билээ. Учир нь хүссэн хэн бүхэн говийн жимс хармагаар бүтээгдэхүүн гаргаж болохыг уриалсан юм. Үүний тод жишээ нь Монголын хамгийн өмнө цэг Орвог гашууны бор толгойн ойролцоо амьдардаг малчин бүсгүй уг хөтөлбөрт хамрагдан хармагтай саван үйлдвэрлэж эхэлсэн. Харин одоо "Машид хүнс" ХХК эрүүл мэндийг дэмжих, "Лагшин" нэртэй хармаг жимсний шинэ шүүсийг үйлдвэрлэж эхэлжээ. Уг шүүсийг өглөө оройд 100-150гр ууж хэрэглэх юм байна. Уг шүүсийн ач тус нь хорт хавдрын өвчлөлөөс бүрэн сэргийлнэ, цус шингэлж судасны ханан дахь холестрений хэмжээг бууруулдаг учир зүрх судасны өвчнөөс бүрэн сэргийлнэ, даралт тогтворжино, элгийг цэвэрлэж, элэгний С вирусийн идэвхжлийг дарангуйлна. Мөн цусан дахь сахарын хэмжээг буулгаж, тодорхой түвшинд барина, биеийн эсэргүүцэл дархлааг маш сайн дэмждэг учраас элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ, бөөр, давсагны үрэвсэл, эмэгтэйчүүдийн өвчинд нэн сайн бөгөөд хүнийг залуужуулах увидастай гэж үздэг байна.

Холбоотой мэдээ