Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-24 18:01:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-ын талд байгаа олон улсын 93 ачаа тээврийн хэрэгслийг хилийн боомтоор татан нэвтрүүлэхээр  бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэхдээ холбогдох мэргэжлийн байууллагатай хамтран зохион байгуулах аж. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд 8 галт тэрэг, 123 вагон, гурван ажилтан, гарах чиглэлд зургаан галт тэрэг, 183 вагон, дөрвөн ажилтныг тус тус улсын хилээр нэвтрүүлсэн байна. 

Холбоотой мэдээ