"Гамшигт тэсвэртэй орон нутаг" төсөл хэрэгжиж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-24 20:55:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас Дундговь аймагт “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү төсөл нь иргэдийн амьжиргаа, даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийг эрсдэлийн үе шаттайгаар бууруулах зорилготой ба Монгол Улсад 2020 оны есдүгээр сарын 15-наас эхэлж, 24 сарын хугацаанд хэрэгжих ажээ. 

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь дөрвөн аймгийн 12 суманд ХАА-н хөтөлбөр, Орхон, Дорнод аймгийн 14 баг, Улаанбаатар хотын зургаан хороонд Гамшгийн эрсдэлийн менежментийн хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх ба Дундговь аймгийн Дэрэн, Гурвансайхан, Сайнцагаан сум сонгогдсон байна. 

Төслийн хүрээнд дээрх гурван суманд Малын эрүүл мэнд, Малын халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ба Дэрэн суманд малын бэлчээрийн ургамал тариалах чиглэлээр ажиллана хэмээн төслийн зохицуулагч Д.Мөнхбадрах танилцууллаа. 

Холбоотой мэдээ