Бүх нийтийн аяллаар хандив цуглуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-29 18:40:58

Завханд бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, цом аялах аяны хүрээнд явган алхалтын уралдаан зохион байгуулахаар болжээ.

Явган алхалтыг аймгийн ЗДТГ, аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар хамтран Улиастай сумын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд зохион явуулах аж. Явган аяллын үеэр хандив цуглуулах үйл ажиллагаа явагдах юм. Дашрамд олимпийн цом нь энэ сарын 23 наас 6 дугаар сар 14-нийг хүртэл албан байгууллагуудаар аялах бөгөөд Завхан аймаг 6 дугаар сарын 18-нд Олимпийн хороонд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.  Аяны хүрээнд олимпийн санд хандив цуглуулах бөгөөд Бразил улсад зохиогдох зуны олимпийн XXXI, паралимпийн XV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангах үйлсэд зориулах ажээ.

Цомын аяныг аймаг, дүүрэг, салбарын яамд, аж ахуйн нэгж, байгууллага, компаниудаар 2015 оны 11 дүгээр сарын 10-наас 2016 оны 7 дугаар сарын 05-ны хооронд зохион байгуулах юм байна.   

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ