Шинэ Зеландад 100 гаруй далайн гахай эрэг рүү шидэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-11-25 15:24:23

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландаас зүүн өмнө зүгт 680 км-ын зайтай оршдог Чатем бүлэг арлын эрэг дээр 100 гаруй хар болон афалин төрлийн далайн гахай /дельфин/ шидэгджээ.


“Radio New Zealand” радиогоор мэдээлснээр, байгаль хамгаалагчдыг очиход 97 хар далайн гахай, гурван афалин дельфин үхсэн байсан байна. 26 далайн гахай амьд байсан боловч хуурай газар дээр удаан хугацаагаар байж, усанд нь буцааж тавьсан ч аврах боломжгүй болсон байсан учир нойрсуулдаг тариа хийжээ.


2018 оны есдүгээр сард Чатем бүлэг арлын хойд эрэг дээр хар далайн гахай олноороо үхсэн тохиолдол бүртгэгдэж байжээ. Долоо хоногийн өмнө байгаль хамгаалагчид Шинэ Зеландын өмнөд хэсэгт орших Стюарт арлын эрэг дээр 150 дельфин шидэгдэж, үхсэн байсныг илрүүлсэн байна.


Холбоотой мэдээ