Олимпийн цом аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-05-29 21:49:19

Говь-Алтай аймагт  Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит олимпийг дэмжих сангийн цом аялж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит олимпийг дэмжих сангийн цомыг аймгийн Биеийн тамир спортын газар эхлэн хүлээн авч, аймгийн Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн юм. Тамгын газар хэлтэс тасгуудаараа аялуулж аймгийн Засаг даргын орлогч Д.Батсайхан уг цом, дагалдах дэвтрийн хамт ХХААГ-ын дарга Б.Амартүвшинд хүндэтгэлтэйгээр гардууллаа. Цом аялах үеэр олимпын үүсэл хөгжил болон  Монголын тамирчдын амжилтыг сурталчлах, иргэд олон нийтийг тамирчдаа олимпид амжилттай оролцоход нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг албан газар байгууллагуудын дарга нарын шуурхай дээр уриаллаа.

Албан газар байгууллагууд нэг өдрийн цалингаас эхлээд тодорхой хэмжээний мөнгөн хандив өргөж эхэллээ.

                                                                                                                 Говь-Алтай Ш.Цоодол

Холбоотой мэдээ