Эрсдэлийг үнэлэх тэмдэглэл хөтөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-25 21:37:49

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр тэмдэглэл хөтлөх дэвтэр гаргаж  "Ковид-19" цар тахлын хөл хорионы үеэр ашиглаж байна гэж мэдээлэв.

Энэхүү дэвтэрт цагдаагийн газрын нийт алба хаагчид өдөрт уулзсан хүн, явсан газар, цаг хугацаагаа тэмдэглэн хөтлөх юм. Ингэснээр "Ковид-19" цар тахлын хөл хорионы үеэр үүсэж буй нөхцөл байдалтай уялдуулан, эрсдэлт нөхцөл байдлыг үнэлэх боломжтой ажээ.

Мөн эрсдэлтэй энэ үед хавьтал буюу халдвар авсан хүнтэй ойр байснаа тодорхойлох, халдварын тархалтыг тандах, зогсоох ажилд туслах юм. Улсын хэмжээнд халдварын тоо нэмэгдэж байгаа эрсдэлт нөхцөлд иргэн та ч бас тэмдэглэл хөтлөөрэй гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Ташрамд аймгийн хэмжээнд "Ковид-19" цар тахлын хөл хорионы үеэр 200 гаруй цагдаагийн алба хаагч 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна.

 

Холбоотой мэдээ