Улаанбаатараас ирэх иргэдийг хаягаар нь хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-30 20:27:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хотоос хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах ажлыг 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Мөн өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос Баянхонгор сум /хот/-д ирсэн иргэдийг багийн Засаг дарга нар хүлээн авч, оршин суух хаягийн дагуу хүргэж өгөхөөр төлөвлөжээ. Тиймээс иргэдийн ар гэрээс тосохоор ирэхгүй байх, такси үйлчилгээ явуулахгүй болохыг анхаарууллаа.

Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Баянхонгор сумын Онцгой комиссоос сануулав.

Холбоотой мэдээ