Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдэд зөвлөмж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-03 21:33:38
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн онцгой комиссын шийдвэрээр "Иргэдийг татан авах, буцаах" ажлын баг байгуулсан. Тус тус ажлын багаас дараах зөвлөмжүүдийг иргэдэд хүргэж байна.
Тухайн зөвлөмжид тусгаснаар Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд Цогт-Овоо сумын пост дээр заавал бүртгүүлэх, ирсэн даруйдаа гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах, гэрийн тусгаарлалтад байх хаяг, утасны дугаараа үнэн зөв мэдээлэх, тусгаарлалтад байх хугацаандаа 7 болон 14 хоног дээрээ шинжилгээ өгөх шаардлагатай юм.
Мөн багийн дарга нартаа байршлаа өдөр бүр өглөө 08:00 цагт, орой 17:00 цагт утсаар мэдээлж байх, биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа хэмжиж, өөрийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих ба ямар нэг шинж тэмдэг илэрсэн даруй харьяалах эрүүл мэндийн байгууллагад мэдээлэхийг зөвлөжээ.
Үүнээс гадна гэр бүлийн гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлан зай барих /1.5-2 м/, гэрээсээ гарахгүй, зочин урихгүй байх, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх, гар нүүрийн алчуур гэх мэт хувийн ариун цэврийн хэрэгслийг тусдаа хэрэглэх, хоол хүнсний хэрэгслээ хоорондоо солихгүй, тусад нь угаах цэвэрлэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалтыг тогтмол хийж гэрийн дэглэмдээ онцгой анхаарах шаардлагатай.
Мөн Даланзадгадаас бусад сум руу явах иргэд тус сумаар дайрч явах тохиолдолд Авто тээврийн газарт шууд очих, зорчигч тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгслийг Авто тээврийн газар дээр очиж ариутгуулах юм байна. Өмнөговь аймгийн 2401 иргэн Улаанбаатараас ирэх хүсэлтээ илэрхийлжээ.
Холбоотой мэдээ