Шинжилгээний хариуг утсан дээрээ татаж авах буюу хэвлэж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-06 19:34:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Улаанбаатар хотоос Орхон аймагт ирэх 2000 гаруй иргэн байна. Дээрх иргэд юуны өмнө 119.mn сайтад бүртгүүлж асуумжаа бөглөн, PCR шинжилгээ өгнө. Мөн шинжилгээний хариуг утсан дээрээ татаж авах буюу хэвлэж болох юм. Түүнчлэн:

  • 1.  Улаанбаатраас Орхон аймаг руу зорчих үедээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж хувийн бэлтгэлээ сайтар базаах
  • 2.   Эрдэнэт рүү орох пост дээр ирэх үед хүн бүрийн гар утсанд GPSBOX апп суулгах тул андройд буюу ухаалаг утастай байх. Тус апп-ыг суулгаснаар гэрийн тусгаарлалтад байх 14 хоногийн хугацаанд Шуурхай штабаас хянана.
  • 3.   Халдварын голомттой бүсээс ирсэн иргэд гэртээ гэр бүлийн гишүүдийн хамт 14 хоног тусгаарлагдана. Хэрэв гэр бүлийн гишүүд нь хөдөлмөр эрхэлж байгаа бол тухайн байгууллага руу шаардлагатай тохиолдолд албан бичгээр Онцгой комиссоос мэдэгдэнэ.
Холбоотой мэдээ