Аймгийн удирдлагууд санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд аймгийн Засаг дарга, орлогч дарга, ЗДТГ-ын дарга нартай өнөөдөр уулзаж, цаашид
анхаарч ажиллах асуудлууд дээр санал бодлоо солилцлоо.
Тухайлбал, ард иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх
чиглэлийн ажил, мөн иргэний үүргийг нь ухамсарлуулсан мэдээлэл сурталчилгааны
ажлуудыг өргөн цар хүрээтэй зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Тэрчлэн
Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудаас орон нутагт буцан ирж байгаа
иргэдтэй холбогдон гарч буй тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, аймгийн
Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэдээ мэдээллийг ард иргэдэд шуурхай
дамжуулах, өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцаж шаардлагатай арга хэмжээг авч
ажиллах хэрэгтэй гэж үзлээ.
Түүнчлэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн
хөтөлбөр, Аймаг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /2021-2025/ боловсруулах
ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэв.