Цахимаар 15 мянга гаруй иргэн татварын үйлчилгээ авжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-08 10:43:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын Ерөнхий газрын татварын орлогын гүйцэтгэлийн мэдээгээр энэ сарын 7-нд 6629 татвар төлөгчөөс 2,2  тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ. 


Үүнээс улсын төсөвт 1,5  тэрбум, Нийслэл, дүүргийн төсөвт 340 сая, аймаг болон сумын төсөвт 347 сая төгрөгийн татварын орлого оржээ. 


Энэ өдрийн татвар төлөгчдөөс хамгийн их  буюу  332 сая төгрөгийн татварыг “ЗУНМЕН” ХХК төлжээ. 


Гуравдугаар улирлын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд 100 хувь ирүүлсэн бол НӨАТ-ын 11 дүгээр сарын тайлангийн ирц 10,3  хувьтай байв


Өнгөрсөн 24 цагт 15509 иргэн цахимаар татварын үйлчилгээ авчээ. Тодруулбал, шинээр татвар төлөгчөөр 4 аж ахуйн нэгж, 3200 хувь хүн бүртгүүлж, 2262 хүсэлт нэмж ирүүлснээр бэлэн байдлын үед татварын албанд 10275 хүсэлт ирж үүнээс 8236 хүсэлтийг шийдвэрлэжээ.  Лавлагаа тодорхойлолтыг 809 хуулийн этгээд, 979 иргэн авав


Зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд 1626 иргэн хандснаас 1595 татвар төлөгчид зөвлөгөө өгч, аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрийн албан ёсны цахим хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 

 

Холбоотой мэдээ