Хураасан ургац өнгөрсөн оныхоос буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-09 17:46:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр, тус аймагт энэ жилийн хураасан ургацын хэмжээ өмнөх оноос буурсан байна.

Тус аймгийн тариаланчид буудай 37.3 мянган га талбайд тариалж 45,6, төмс, хүнсний ногоо 709.9 га-д тариалж 7,2 мянган тонн ургац хураан авчээ. Энэ жилийн газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээг 2019 онтой харьцуулахад нийт тариалсан талбай 3.8 мянган га-гаар буюу 9.1,  хураасан ургац 4,6 мянган тонн буюу 6.5 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээгээр 119,7 мянган га тариалангийн талбай байгаагаас 91,8 мянган га талбайг эргэлтэд оруулан ашиглажээ. Энэ онд 696 өрх, 102 аж ахуй нэгж, байгууллага газар тариалан эрхэлсэн байна.

            Булган аймаг түүхэндээ хамгийн их ургацыг 1989 онд хураасан бөгөөд 112,3 мянган тонн үр тариа авч байжээ. 

Холбоотой мэдээ