100 гаруй оюутныг Баруун-Урт суманд шууд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-12-10 15:23:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотоос дөрвөн автобусаар Сүхбаатар аймгийн 100 гаруй оюутныг хүргэхээр хөдөлжээ. Эдгээр оюутнуудыг шууд Баруун-Урт суманд авч ирэх юм.

Үүнээс гадна өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын дэмжлэгээр нэмэлтээр хоёр автобус гаргаж, Сүхбаатар аймгийн урд зүгийн сумд болох Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Онгон сумын  оюутнуудыг нутагт нь хүргэхээр замдаа гарчээ. Эдгээр оюутнууд бүгд дотуур байранд байсан бөгөөд гишүүийн зүгээс тэдний аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх үүднээс оюутан нэг бүрт замдаа хэрэглэх нэг удаагийн халдваргүйжүүлэлтийн багцыг өгчээ. Уг багцад амны хаалт 10 ширхэг, гар ариутгагч, хуурай, нойтон сальфетик, дархлааны ундаа, витамин зэрэг багтжээ.

Мөн Батлан хамгаалахын сургууль, хөгжим бүжгийн коллеж гээд бусад их, дээд сургуульд сурч байгаа Сүхбаатар аймгийн оюутнуудад энэхүү нэг удаагийн хэрэглээний багцыг хүргүүлжээ. Үлдсэн оюутнуудыг маргааш орон нутаг руу нь буцаах юм байна.  

Холбоотой мэдээ