Нийтийн хоолны газрыг цагийн хязгаартай үйлчлүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-11 14:34:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаж, зарим үйлдвэрлэл, үйчилгээний байгууллагын ажиллах горимыг сулрууллаа.

Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд бүх төрлийн сургалтын байгууллага болон нийтийг хамарсан хурал цүглаан, жагсаал, уралдаан тэмцээн, шашны үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл хориглолоо. Харин зочид буудал, хүнсний болон бусад төрлийн худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлжээ. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж, бүх төрлийн нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар ресторан, зоогийн газар, кафе, цайны газрын үйлчлэх цагийн хуваарийг 09.00-19.00 цагийн хооронд байхаар тогтоогоод байна.

Аймаг, сумын дотор зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэн, хяналтын цэг, постыг хэвээр нь ажиллуулж, хяналт тавьж байхаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ