18 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-15 12:51:07

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий 492 худалдаа үйлчилгээний цэг бий.

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан тус аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг түр хугацаанд хориглосон байсан.  

Тэгвэл аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед авах арга хэмжээний 2020 оны 12 дугаар сарын 14-ны А/605 дугаар захирамж гаргаж, 18 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрч, цагийн хуваарийг 08:00-22:00 цаг байхаар шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ