Тусгаарлах байранд хяналтад байгаа иргэдийн тоо буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-15 16:52:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт коронавирусний батлагдсан тохиолдол өнөөдөр хоёроор нэмэгдлээ. Эдгээр иргэд Сүхбаатар сумын 3-р багт бүртгэгдсэн бөгөөд 24 настай залуучууд байна. Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, тусгаарлалт, хяналтад байсан иргэдээс 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. 

Иймээс аймгийн Онцгой комиссоос Сүхбаатар сумын иргэдийг илүү их сонор сэрэмжтэй, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан, тайвширч  назгайрч болохгүй гэдгийг санууллаа.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлүүлж байгаа 20 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн явагдаж байна. Сүхбаатар сумын хэмжээнд 12-р сарын 13-ны өдөр батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал, тандалтын баталгаажуулах шинжилгээг /PCR/ 438 хүнээс сорьц авч, өссөн дүнгээр 19302 хүнийг хамруулсан аж. Мөн түргэвчилсэн оношлуураар өссөн дүнгээр 39573 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Аймгийн хэмжээнд нийт 9 байршилд 99 иргэн тусгаарлах байранд хяналтад байна. 

Холбоотой мэдээ