Үйл ажиллагаа нь хязгаарлалтад байх чиглэлүүдийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-15 20:43:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 12 дугаар сарын 14-нөөс 34 төрлийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэр гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор Аймгийн онцгой комисс хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэнийг үндэслэн Засаг даргын захирамжаар хязгаарлах чиглэлүүдийг баталжээ.


Уг захирамжид нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг онцлон тусгасан тухай аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Баттулга танилцууллаа. Тухайлбал, олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, аялал зугаалга, жагсаал цуглаан, тэмцээн уралдаан, урлаг соёлын үйлчилгээ, хурим найр, цайллага, хүлээн авалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглолоо.

Түүнчлэн караоке, баар, бариа засал, саун, халуун ус, бүх төрлийн тоглоомын газар, иог, фитнес, билльярд, цанын бааз гэх мэт төрөл бүрийн спортын арга хэмжээ, шашин сүм хийдийн үйл ажиллагаа болон таваас дээш хүнтэй үйлдвэрлэлийн сургалтууд явуулахгүй байхыг мөн адил тусгажээ.


Холбоотой мэдээ