18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл автобус үнэгүй явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-06-01 12:22:59

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн  баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 11 цагт эхэлнэ.

Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо.

Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст,  Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон  гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08 цагт хөдөлж  Чингисийн талбайд ирэх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ