"Могойн гол", "Ард санхүүгийн нэгдэл"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-17 19:01:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 17-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 ХК-ийн 182,013,611.06 төгрөгийн үнийн дүн бүхий 457.395 хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Могойн гол" (BDL+12.06%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+5.77%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-14.65%) болон "Оллоо" ХК (OLL-7.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 4,555 ширхэг нэгж эрхийг нийт 477,913 төгрөгөөр арилжаалсан байна. 

Энэ өдөр багцын арилжаанд нийт 113096 ширхэг үнэт цаас 99,999,483 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 1.06 хувиар өсөж, 17939.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,627,657,855,205.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ