Энэ сарын 22-ноос хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-20 20:28:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны мэдээллээр энэ сарын 22-ноос хүйтний эрч чангарахыг анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн нутгаар 12 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/сек. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/сек. Шөнөдөө 17-18 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 12 дугаар сарын 22-26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 22-нд ихэнх сумын нутгаар, 23-нд зарим сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 22-ноос хүйтэрч шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ