Засгийн газар ээлжит бусаар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-21 12:02:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 15.00 цагт ээлжит бусаар хуралдаж коронавирусний цар тахлын эсрэг хариу арга хэмжээний асуудлыг хэлэлцэнэ. 


Тодруулбал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт голомтлон тархсан халдварын тохиолдол өнөөдөр 31-ээр нэмэгдэж, тус голомтод нийт 62 тохиолдол илрээд байна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын хуралдаан Төрийн ордонд 12.00 цагт болно. Хуралдаанаар гарсан санал, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой шийдвэр гаргах юм. 


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол 993 болж байна.  Үүнээс 509 хүн эдгэрээд буй юм.


Коронавируст халдвартай нийт 475 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдлыг үнэлбэл, нэг нь маш хүнд, 7 нь хүнд, 32 ньх үндэвтэр, 435 нь хөнгөн байгаа аж.

Холбоотой мэдээ