Ховдын хүүхдүүд “Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай” уриан дор баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-02 09:58:20

Ховд аймагт Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хүүхэд Хөгжил Гэр бүлийн хэлтэс "Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай" уриан дор баярын арга хэмжээ зохион байгууллаа.

Энэ өдөр “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” баярын нээлт Аюушийн талбайд, “Паркаар аялцгаая” 100 шилдэг хүүхдийг үнэгүй тоглуулах үйлчилгээ Баруун бүсийн соёл, амралтын хүрээлэнд болж, Хөгжимт драмын театрт зохиолч Д.Содномдаржаа “Аз жаргалын эрэлд” хүүхдийн жүжиг тоглолоо. Мөн “Монгол хүүхэд” үндэсний хувцастай парад, “Дэгдээхэй нас” шилдэг цэцэрлэгүүдийн авъяаслаг хүүхдүүдийн тоглолт боллоо.

Аймгийн Хүүхэд Хөгжил Гэр Бүлийн хэлтсээс “Эх орны хүүхдүүд”, Хүүхдийн ордны авьяаслаг  хүүхдүүдийн  “Цэлмэг тэнгэр” хүүхдийн дуун тоглолт зохион байгуулж, үе тэнгийнхэнд нь бэлэг барилаа.

Ховд-Мобиком Бага насны хүүхдүүдэд “STARS” үйлчилгээний бэлэг, урамшуулал олгох үйлчилгээ, Капитал банк хүүхдэд зориулсан Сумо бөхийн барилдаан,  гүйлтийн тэмцээн явуулж, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар “Ирээдүйн саятан” хадгаламжиндаа орлого нэмэх бүрт бэлэг өгөх үйлчилгээ үзүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эхчүүдэд зориулсан “Эрүүл агаар эм” өдөрлөг Буянт голын хөвөөнд боллоо.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн I, II одонгоор Ховд аймгийн хэмжээнд нийт 400 гаруй эх шагнууллаа.

                                                                                                 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ