Байрны хүүхдүүддээ тоглоомын талбай байгуулж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 3-р багт оршдог Төмөр замын 3-р 60 айлын байрны оршин суугчид өөрсдөө санаачлан энэ жилийн хүүхдийн баярыг угтан алаг үрсдээ нэгэн бэлэг барьжээ.
Тэд өөрсдийн хөрөнгө хүчээр байрныхаа гадна орчныг тохижуулж хүүхдүүдээ тоглох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулан амралтын саравч, агаарын теннис, гар бөмбөгийн талбай бүхий тоглоомын талбай бэлтгэн өгсөн байна. Энэхүү талбайн нээлтээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хийж байрныхаа бяцхан иргэдээ баярлууллаа.
Тус байрны хүүхдүүд тоглох тоглоомын талбай бүү хэл хүүхэд тоглох орчин ч хязгаарлагдмал олон жил явж ирсэн юм.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг