Коронавируст халдварын үед цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас “COVID-19” халдварын үед цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө гаргасныг хүргэж байна.
Цэргийн анги,
нэгтгэлд:
• Нийт бие
бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх
• Жагсаал, дасгал
сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих
• Хоолны ширээ, орыг
1-1,5 метр зайтай байрлуулах
• Спиртэн суурьтай
гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Хичээл, сургалтын
танхимын 50%-г ашиглахаар ширээ, сандал байрлуулах
• Агаар сэлгэлт сайн
хийх, нэвт салхилуулах
• Ар гэрийн эргэлтийг
хязгаарлах
• Шим тэжээлтэй хоол
хүнсээр хангах
• Цэрэг, бие
бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22 цагт амраах
• Зэвсэг, хэрэгслийг
цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Гудас, хөнжил зэрэг
зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих
• Хатуу гадаргуу,
ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1л усанд 25мл
белизна хийж халдваргүйжүүлэх
• Анги нэгтгэлийн
эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар
зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх
• Зөвлөмж,
сэрэмжлүүлгийг ил байршуулах
• Шинж тэмдэг бүхий
сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
Цэргийн алба
хаагчдад:
• Амны хаалт зүүх
• Гараа савандаж
угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам,
хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар
барихгүй, тэврэлдэхгүй байх
• Хүн хоорондын зай
барих
• Хоол унд хувааж
идэхгүй байх
• Халуун бүлээн
шингэн ойр ойрхон уух
• Өглөө, оройд сод,
давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах
• Тамхи дамжуулж
татахгүй байх
• Хувцас хунараа
сольж өмсөхгүй байх
• Алчуур, цагаан
хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
• Хэрэглэсэн амны
хаалтыг ил задгай хаяхгүй байх
• 1л усанд 25мл
белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг
арчиж цэвэрлэх