Хоёр компанийг үнэт цаасны бүртгэлээс хаслаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-12-30 16:53:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хүнс-Архангай",  "Эрдэнэт зандан" ХК-ийг  Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.  

Тодруулбал, Компанийн тухай хууль,  “Үнэт цаасны бүртгэлийн журам”, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн дүрмийн заалтууд болон СЗХ-ны Улсын байцаагчийн албан шаардлага, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоотыг тус тус үндэслэн үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 6 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй "Хүнс-Архангай" ХК болон Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй "Эрдэнэт зандан" ХК-ийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.  


Холбоотой мэдээ