"Авьяаслаг Сэврэйчүүд" шоу боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-02 17:57:09

Өмнөговь аймгийн Сэврэй суманд "Авьяаслаг Сэврэйчүүд" шоу арга хэмжээг 5 дугаар сарын 31-нд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 45 чөлөөт уран бүтээлч оролцож авьяас билгээрээ өрсөлдсөн байна.

Уг арга хэмжээг монголын ардын хөгжмийн томоохон төлөөлөл болж Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилж яваа “Тэнгэр аялгуу” хамтлагийн уран бүтээлчид ирж шүүжээ. Сэврэй сумын авъяастнаар нэгдүгээр байрт С.Оюундэлгэр уртын дуугаар шалгарсан бол Н.Үржин монгол ардын бүжгээр шалгарч удаасан ажээ. Харин Э.Буджаргал гуравдугаар байрт шалгарч, Г.Отгонбаяр ерөөлөөр, А.Цэнгэлбаяр морин хуураар тусгай байрт тодорч нутгийнхаа авъяастануудыг манлайллаа. Сумандаа анх удаа зохион байгуулсан энэхүү шоуг “Ачлал” дэлгүүрийн Ш.Энхбаяр, “Нутгийн хишиг” дэлгүүрийн Х.Төмөрбат нар ивээн тэтгэжээ.

Тус арга хэмжээнд манлайлсан авъястанууд сумынхаа 90 жилийн ойн баярын тоглолтонд оролцох ажээ. “Тэнгэр аялгуу” хамтлагийн хөгжимчин Нордогын Жүрмэддорж Сэврэй сумын уугуул гэнэ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ