Гурван мянга гаруй кг аюултай хог устгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-04 15:55:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюултай хог хаягдал устгах төвлөрсөн байгууламжид өнгөрсөн амралтын өдрүүдэд 3351.2 кг хог устгажээ.

Үүнээс 636.1 кг хогийг халдваргүйжүүлэн булж, 2715.1 кг хог хаягдлыг шатаах зууханд устгасныг МХЕГ-аас мэдээлэв.


Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг устгадаг төвлөрсөн байгууламж Элемент ХХК, Элемент медикал ХХК-д дээрх хугацаанд 15 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, тусгаарлан ажиглах 9 байр, түргэвчилсэн оношилгооны 19 цэгийн хог хаягдлыг тээвэрлэн, цуглуулжээ. 

Холбоотой мэдээ