Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 37.6 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-04 16:32:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт буюу 2020 оны 12 дугаар сарын 28-31-нд 3 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 4,397,342,350.68 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 51 компанийн 37.6 сая хувьцааг 4,091,008,110.68 төгрөгөөр арилжив.


Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:


Багцын арилжаагаар: 


Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2020 оны 12 дугаар сарын 28-31-нд 3055 ширхэг компанийн бондыг нийт 306,334,240.00 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 138.357 нэгж эрхийг нийт 14,907,693.15 төгрөгөөр арилжаалсан байна. 

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,026,589,356,081 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 19,285.80 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.43 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ