Сонсголын бэрхшээлтэй бол энэ сарын 10-ны дотор хүсэлтээ гаргаж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-03 15:17:18

Тодруулга:

Бүрэн дунд боловсрол эзэмшигчдийн дунд мэргэжлээ зөв сонгох, хариуцлагатай үе ирээд байна. Энэ хичээлийн жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтад Ховд аймгаас  хичнээн хүүхэд оролцох, ямар онцлогтой явагдах талаар Ховд аймгийн Боловсрол Соёлын Газрын мэргэжилтэн Д.Батнасангаас тодрууллаа.

-Энэ жил хичнээн хүүхэд элсэлтийн шалгалт өгөх вэ?

-Энэ жил Ховд аймгийн ЕБС-ийн болон өмнөх оны төгсөгч 1390 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна.Монгол бичгийн шалгалт 6 сарын 15 ны өдөр зохион байгуулагдах бөгөөд 1401 хүүхэд бүртгүүлээд байна. Үүний 11 хүүхэд дараа жил шалгалтад орох бэлтгэлээ хангаж байгаа гэж ойлгож болно.

-Элсэлтийн шалгалтад ямар  нэгэн өөрчлөлт орсон уу?

-Энэ жилийн ЭЕШ- нь сонсох даалгавартай байгаагаараа онцлогтой. Сонсох даалгавар гэдэг нь тухайн шалгалт авах танхимд сонсох төхөөрөмж, чанга яригчаар хүүхдүүдэд сонсгох даалгавар өгч гүйцэтгүүлэх юм.

Өмнөх жилийн элсэлтийн шалгалт унших, бичих чадвараар гүйцэтгүүлдэг байсан бол чанга яригчаар даалгаврыг сонсгож, юу бодож байна, гол санаа нь юу байна, гэдгийг сонсгож шалгалт авах болсноороо онцлогтой.

Цаашид хүүхдийн ярих чадварыг сорьж, монгол хэл бичгийн үндсэн бүх чадвараар    шалгуулна. Харин сонсох чадварын хувьд сонголын бэрхшээлтэй хүүхэд байвал 6 сарын 10-ны дотор хүсэлтээ гаргаж болно.

-Шалгалт хаана явагдах вэ?

-Элсэлтийн шалгалтын төв байр буюу Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар дунд сургууль дээр дуранжуулсан, /дурантай/, сонсох төвтэй сургууль дээр зохион байгуулагдана.

Бүх шалгуулагчийн суудлын хуваарь гарч, орох цаг, минут нарийн зохион байгуулсан. Шалгуулагч хугацаанасаа 2 цагийн өмнө шалгалт авах анги танхимд орж ирэхийг урьдчилан анхааруулсан. Учир нь 2016 оны 6 сарын 15-19 ний өдрүүдэд эхлэх ЭЕШ нь  Ховд аймаг Улаанбаатарын цагаас 1 цагийн зөрүүтэй байдаг.

1400 шалгуулагч оруулахад нэг цаг орчим хугацаа зарцуулдаг.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ