Автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд өнөөдрөөс QR код ашиглахгүй, өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээр юм.
- Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гарагт;
- Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар гарагт;
- Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Лхагва гарагт;
- Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Пүрэв гарагт
- Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Баасан гарагт зорчихгүй.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээс сондгой тоогоор төгссөн 275624, тэгш тоогоор төгссөн 275.761 ширхэг тээврийн хэрэгсэл байдаг аж.