Шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-11 14:46:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг өнөөдрөөс тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.


Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан Баянгол дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.


 Баянгол дүүрэг: 13, 20, 43 дугаар сургууль 47-р цэцэрлэг


Баянзүрх дүүрэг: 21, 48, 69, 133, 142 дугаар сургууль


Сонгинохайрхан дүүрэг: 9, 12, 36, 62, 67, 83 дугаар сургууль


Сүхбаатар дүүрэг: 3, 31, 58 дугаар сургууль


Хан-Уул дүүрэг: Буянт-Ухаа цогцолбор сургууль, 18, 34, 52 дугаар сургууль


Чингэлтэй дүүрэг: 39, 50, 72 дугаар сургууль


Багануур дүүрэг: Халдвартын тасаг Нийгмийн эрүүл мэндийн төв


 Налайх дүүрэг: Амбулаторийн хуучин байр


Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төв

 

Холбоотой мэдээ