Галаас аварсан хөрөнгийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-12 17:07:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингис хотын хэмжээнд 2020 оны хугацаанд объектын гал түймрийн 19 удаагийн дуудлага мэдээлэл иржээ.

Гал түймрийн гаралт 47,6 хувиар буурч, аварсан хөрөнгө 31,6 хувиар, хохирлын хэмжээ 54,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрөгч онд ой, хээрийн гал түймрийн дөрвөн удаагийн дуудлагаар Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 76 алба хаагч, найман техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ. Гарсан түймрийг хохирол багатай богино хугацаанд цомхотгон дарж ажилласан байна.

Мөн онд аймгийн ОБГ нийт зургаан нэр төрлийн 12 ширхэг 391,6 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, техник хэрэгслийг ОБЕГ-ын харьяа улсын нөөцийн салбараас хүлээн авчээ.

Онцгой байдлын газраас Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг 2021 онд хэрэгжүүлэхээс гадна туулах чадвар сайтай автомашин, дулаан гарааш шийдвэрлүүлэх санал тусгажээ.

Холбоотой мэдээ