"Спутник Лайт" вакцины эмнэлзүйн туршилтыг явуулахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-12 12:30:54

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Эрүүл мэндийн яам "Спутник V" коронавирусний вакцины “хөнгөн хувилбар”-ын аюулгүй байдал, иммуноген чанарыг үнэлэх эмнэлзүйн туршилтыг явуулахыг зөвшөөрчээ.


"Спутник Лайт" вакцины туршилт 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд 150 хүнийг сайн дурын үндсэн дээр оролцуулах аж.  


"Спутник V" вакцины “хөнгөн хувилбар" нь гурван долоо хоногийн дотор дархлаа тогтоож, 3-4 сар үйлчилдэг бөгөөд 85 орчим хувийн үр дүнтэй гэж уг вакциныг гарган авсан Н.Ф.Гамалеян нэрэмжит судалгааны хүрээлэнгийн захирал Александр Гинцбург өмнө нь мэдээлж байв. "Спутник Лайт" вакцин нь нэг тун бөгөөд илүү богино хугацаанд эсрэг биет үүсгэдэг байна.


Үүнээс гадна, вакцин хийлгэсэн хүн коронавирусний халдвар авсан ч “Covid-19”-ийн хүнд хэлбэрээр өвчлөхгүй гэдгийг эрдэмтэн тэмдэглэсэн байна. Хамгаалах чадварыг уртасгахын тулд хоёр дахь тунг гурван сарын дараа хийлгэж болох аж.


Гинцбургийн тайлбарласнаар, оросуудыг дархлаажуулахад "Спутник V" вакциныг үргэлжлүүлэн ашиглах бөгөөд харин “хөнгөн хувилбар”-ыг гадаадын орнуудад нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.


,


Холбоотой мэдээ