Газар хөдлөлтийн улмаас зарим барилгад цууралт үүсжээ

Фото
gantuyaB@montsame.mn
2021-01-12 15:05:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн үеэр Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны барилга, Засаг даргын тамгын газрын байранд цууралт үүссэн байна. Мөн Мөрөн сумын 17-р байрны хана нурсан байна.