АНУ Монгол Улсыг “H-2A” визийн ангиллаас хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /USCIS/.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам
Төрийн департаменттай зөвлөлдсөний дүнд 2021 онд “H-2A”, “H-2B” визийн ангилалд оруулах, хасах орнуудын жагсаалтыг гаргажээ.
Хэлэлцээний дүнд 2021
онд Филиппинийг “H-2B”
ангилал олгох орнуудын тоонд оруулсан бол Монгол Улсыг “H-2A” ангиллаас, Самоагийн тусгаар улс, Тонгаг
“H-2A”, “H-2B” ангилал олгох орнуудын жагсаалтаас тус тус
хассан байна.
Монгол, Самоагийн тусгаар улс, Тонга нь визийн хөтөлбөрийн зохицуулалтын стандарыг тус тус хангаагүй тул ийнхүү хасах шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2022 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хэрэгжинэ.
“H-2A”, “H-2B” визийн хөтөлбөр нь АНУ-д гадаадын иргэдийг хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт түр хугацаагаар ажиллуулахаар авчрахыг ажил олгогчдод зөвшөөрдөг юм.