Вашингтоны метроны буудлуудыг хаахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-01-14 14:16:43

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байденыг тангаргаа өргөх үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсын нийслэл хотын төвийн метроны 13 буудлыг хаахаар болжээ.


Вашингтон хотын Тээврийн газрын дарга Пол Вийдефелдийн мэдэгдсэнээр, нийслэл хотын төвийн метроны буудлуудыг баасан гаргаас дараагийн долоо хоногийн пүрэв гараг хүртэл хаана. Үүнээс гадна автобусны 26 чиглэлийг өөрчлөхөөр болсон байна. Баасан гаргаас эхлэн метроны буудлууд дээр галт тэрэг хүлээх хугацаа 12-15 минут болж байгааг тэрбээр дурджээ. Галт тэрэг хаалттай буудлууд дээр зогсохгүй явах аж.


Тангараг өргөх ёслолд бэлтгэх ажилтай холбогдуулан Вашингтон хотын төвийн замын зарим хэсгийг мягмар гаргийн үдээс хойш хаажээ. Ёслолын үеэр аюулгүй байдлыг хангахад Үндэсний гвардын 20 мянга орчим цэрэг оролцох төлөвтэй байна.


Холбоотой мэдээ