Цахилгаан хэрэглэсэн баримтаа сардаа багтаан авах боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-14 18:07:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийг цахилгаан эрчим хүчний хэрэглээний кодоо ашиглан цахимаар үйлчлүүлэхийг "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас мэдэгдэж байна.

Иргэд http:my.tog.mn цахим үйлчилгээг ашиглан цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөхөөс гадна тоолуурын заалт болон хэрэглээгээ хянах, гэрээгээ шинэчлэх, сунгах, дуудлага өгөх, санал гомдол гаргах зэрэг бүх үйлчилгээг авах боломжтой аж. 

Хэрэглэгчийн код гэдэг нь Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дэвтэрт байдаг 7 оронтой тоо юм. Гэрээний дэвтэр байхгүй тохиолдолд 7004-7004 утсаар лавлаж болох аж. 


Түүнээс гадна иргэд цахилгаан, эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө бэлэн бусаар төлөөд НӨАТ-ын баримт авна. Хэрэв цахилгааны төлбөрөө цахимаар төлсөн бол "УБЦТС" ТӨХК-ийн 7004-7004 утсаар дуудлагын мэргэжилтэнтэй холбогдож хэрэглэгчийн мэдээлэлдээ и-мэйл хаягаа бүртгүүлээд НӨАТ-ын баримтаа авах тухай хүсэлт гаргах юм. 

Үүний дараа бүртгүүлсэн и-мэйл хаягаар тань төлбөрийн баримтыг илгээх юм байна. Мөн тухайн сардаа багтан Хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж баримтаа авах боломжтойг мэдээллээ. 

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ