“Инвескор актив"-ын арилжааны захиалга нийлүүлэлтээс 3.3 дахин давжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-01-15 17:23:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор актив" ХХК биржид анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа арилжиж эхлээд 2 өдөр болж байна.

Тус компани анхдагч зах зээлийн арилжааны захиалга хүлээн авах үйл ажиллагааг 1 дүгээр сарын 13-14-нд амжилттай зохион байгууллаа. Учир нь арилжааны системд А транчийн стратегийн 4 хөрөнгө оруулагчаас 1.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 4 захиалга, олон нийт буюу 89 хөрөнгө оруулагчаас 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 90 захиалга, Б транчийн 3 хөрөнгө оруулагчаас 600 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3 захиалга, нийт 7.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 19.967 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах захиалга бүртгэгджээ. Улмаар үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 10 сая төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгуудыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 22.4 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр боллоо.


Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд олон нийтээс ирүүлсэн захиалга нь татан төвлөрүүлэх дүнгээс 3.3 дахин давсан үзүүлэлт боллоо. Үүгээр тус үнэт цаасны захиалгын арилжаа хаагдсан талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв.  


Холбоотой мэдээ