Хөл хорионы үед амбулаториор 2340 хүн үйлчлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэг хоногийн мэдээг хүргэж байна. /2021.01.16-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/
Нийслэл хотын хэмжээнд төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2340 хүн үйлчлүүлжээ.
Яаралтай түргэн тусламжийн
103 дугаарт 1663 дуудлага ирснээс 769 нь яаралтай тусламж, 894 нь зөвлөгөө
мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2898 хүн мэдээлэл
авчээ.
ЭХЭМҮТ-д 19 хүүхэд төржээ. Нийт 133 мэс засал
хийгдлээ. ГССҮТ-д 280 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар
тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган
амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!