Хацү башёг 6 даваатай тэргүүлж явсан Акисэяамаг Ичиножёо давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-16 17:04:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны тэмцээн Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд Дайэйшёо /М-1/ 7 даваатай башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Озэки Шодай, Акисэяама /М-16/ нар 6 даваатай нэхэж явна. 


Өнөөдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Митакэүмиг ёрикири мэхээр давж, 4 даваа 3 унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Такарафүжи /М-2/-д уватэнаге мэхээр ойчиж мөн адил 4 даваа 3 унаатай боллоо.


Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн, Аойяама /М-10/-тай барилдаж, түүнийг цүкүотоши мэхээр давж 5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-12/, Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж явсан Акисэяама /М-16/-тай учраа таарч Хикиотоши мэхээр хаяснаар 5 даваа 2 унаатай болов. Мөн Хошёорюү С.Бямбасүрэн Котоеко /М-11/-г уватэнаге мэхээр унагаж 2 дахь даваагаа авлаа.


Энэ башёг тэргүүлэгч 3 Озэки цолтны нэг Шодай, Оношо /М-3/ -г ошидаши мэхээр унагаж 6 даваа, нэг унаатай байгаа бол  энэ башёд амжилт тааруухан байгаа Озэки Такакейшо, Точиношин /М-4/-г ошидаши мэхээр давснаар энэ башёг 5 унаа, 2 даваатай үргэлжлүүлж байна. Харин Озэки Асанояама, Котошохо /М-3/-г ёритаоши мэхээр давж, 4 дэх даваагаа авлаа.


Маргааш Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Окиноүми /М-5/-тэй, Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Такакейшо /М-2/-той, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Котоеко /М-11/-той, Ичиножёо А.Ичинноров, Ютакаяама /М-16/-тай, Хошёорюү С.Бямбасүрэн Аойяама /М-10/-тай тус тус барилдана. 

Холбоотой мэдээ