Хармаг жимсний шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-18 13:06:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Хатан хармаг" ХХК хармаг жимсний шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж эхэлжээ.

Говь нутагт ургадаг хармаг жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг компани хармагийн олон төрлийн цай, шүүс, саван гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тус хамт олон хармаг жимсний чанамал үйлдвэрлэж эхэлснээ олон нийтэд танилцууллаа. Мөн үений шингэн, арьсны коллаген, кальци нөхөн, дархлаа дэмжих цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлж буйгаа зарласан юм. 

"Хатан хармаг" ХХК нь Хармаг кластер төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд хармаг жимсний орцтой олон төрлийн бүтээгдэхүүн хийж болох санааг олон нийтэд санал болгож байгаа юм. Түүний нэгээхэн хэсэг нь дээрх хоёр бүтээгдэхүүн аж. Хармаг жимс нь хүний биед олон төрлийн сайн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнд нүдний харааг сайжруулах, элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих, мөн судасны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг байна. Арьсыг нөхөн сэргээх, цайруулах зэрэг үр нөлөөтэй ажээ.

Холбоотой мэдээ